Өмнөд Солонгост баригдаж дуусаагүй байсан агуулахад гал гарсны улмаас 38 хүн амиa алдсан золгүй осол гарчээ. Галын шалтгааныг одоогоор нарийвчлан тогтоож чадаагүй байгаа юм. Барилга дотор Өмнөд Солонгосын иргэдээс гадна Хятад болон Казахстан ажилчид байжээ. 9 хүний цогцсыг одоог хүртэл бүрэн таньж чадаагүй байгаа юм.
![]()
Ёнхап агентлагийн дамжуулснаар 29 хохирогчийн цогцсыг таньж тогтоогоод байгаагийн дотор хоёр Казахстан, нэг Хятад ажилтан байгаа юм. Харин үлдсэн 9 хүний цогцсыг таньж тогтоох шинжилгээний хариу 2 өдрийн дотор гарах юм байна. Гал гарах үед энэхүү барилга дотор 9 компанийн 78 ажилтан ажиллаж байжээ. Сөүлээс өмнөд зүгт, 50 км-ийн зайд орших Ичоньд байрладаг энэхүү 4 давхар агуулахад лхагва гарагийн өдрийн 1 цагт гал гарсан юм. Гал сөнөөгчид 5 цагийн дараагаар унтраасан байна.

| Өмнөд Солонгос: Гал түймэрт Хятад, Казахстаны ажилчид амиа алджээ | ||
| Үзсэн: 911 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.