Шууд Chart

Дэлхийн нэрт жүжигчид Ирфан Ханд хүндэтгэл үзүүлж байна

2020-05-01 11:31:54

Боливвудын нэрт жүжигчин Ирфан Хан 53 насанд таалал төгсөөд байгаа. Дэлхийн нэрт жүжигчид Ирфан ханд хүндэтгэл үзүүлж, эргэн дурсаж байна. Кино найруулагч Дэнни Бойл, Анжелина Жоли тэргүүтэй кино урлагын нэр нөлөө бүхий эрхмүүд Ирфан Ханд хүндэтгэл үзүүлж байна. Найруулагч Боли Би Би Си агентлагт өгсөн ярилцлагадаа Хан бол “Ядуусын хорооллын саятан кино”-ны дүрийг амьлуулж чадсан, гайхалтай жүжигчин байсан гэж хэлжээ.  

Харин Жүжигчин Анжелина Жоли 2007 онд Хантай хамтран дэлгэцийн бүтээл тууриваж байжээ. Тэрээр Ирфан Ханыг тун нигүүлсэнгүй, сайхан сэтгэлтэй уран бүтээлч байсан гэдгийг онцолж, ямар  ч дүрийг түүнд хамт бүтээхдээ баяртай байдаг байсан гэж ярьсан байна. Мөн Анжелина Жоли Ирфаны ханы гэр бүл, найз нөхөд болон шүтэн бишрэгчид нь эмгэнэл илэрхийлжээ.  Нэрт жүжигчин Болливудын уран бүтээлээс гадна “Юрын Галавын Цэцэрлэг”, “Пигийн амьдрал” болон Оскарын шагналт “Ядуусын хорооллын саятан” зэрэг дэлхийд алдартай кинонд дүр бүтээсэн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дэлхийн нэрт жүжигчид Ирфан Ханд хүндэтгэл үзүүлж байна  
Үзсэн: 828 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй