Шууд Chart

БНСУ-ын сургуулиуд ирэх долоо хоногоос хичээллэж эхэлнэ

2020-05-07 10:50:35

Өмнөд Солонгос улсад "ковид-19" цар тахлын дэгдэлт саарч, сүүлийн хоёр өдөр халдварын шинэ тохиолдол дотооддоо бүртгэгдээгүй байна. Иймд тус улсын засгийн газар ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийг ирэх 7 хоногоос эхлүүлэхээр төлөвлөж байна.

Сургуулиудын үйл ажиллагааг сэргээхтэй холбогдуулан тус улсын засгийн газар сургуулиудын анги танхим, орчныг халдваргүйжүүлэх ариутгал хийж, анги танхимын ширээ сандлын зайг хуваарилах, амны хаалт заавал зүүх журмыг мөрдүүлэх зэрэг тал бүрийн бэлтгэлийг хангаж байгаа юм байна. Тус улсын сургуулиудын 99% нь бэлтгэлээ хангаж, нэг удаагийн 14 сая амны хаалт, давуун 18 сая амны хаалтыг бэлджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНСУ-ын сургуулиуд ирэх долоо хоногоос хичээллэж эхэлнэ  
Үзсэн: 767 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй