Шууд Chart

АНУ: Хоёр сар орчмын хугацаанд 33 сая хүн ажилгүй болжээ

2020-05-08 11:51:09

Шинэ коронавирусний тархалттай холбоотойгоор хөл хорио тогтоогоод байгаа нь ажилгүйдлийн үзүүлэлт огцом өсөхөд хүргээд байна. Өнгөрсөн 03-р сарын дундуур АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп үндэсний хэмжээнд онц байдал зарласнаас хойших 7 долоо  хоногийн хугацаанд  33 сая ажилгүй болжээ.

Энэ нь Америкийн Хөдөлмөрийн зах зээлд бүртгэлтэй 5 хүн тутмын нэг нь ажилгүй, гэртээ сууж байна гэсэн үг юм. АНУ-ын зарим муж хөл хориогоо сулруулж эхэлсэн ч ажилгүйдлийн тоон үзүүлэлт ийнхүү өссөөр байна. Хөл хориотой холбоотойгоор бизнесийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон нь ард иргэдийн амьдралд ийнхүү хүндээр тусч байна. Хөл хориотой холбоотойгоор ажилгүйдэл нэмэгдэж байгаа нь АНУ-аар зогсохгүй дэлхий ихэнх улсад ажиглагдаж байна.

Тухайлбал Энэтхэг улсад өнгөрсөн сард 122 сая хүн ажилгүй болоод байгааг Би Би Си агентлаг өчигдөр мэдээлсэн юм. Энэтхэгт 03-р сарын 24-нд хөл хорио тогтоожээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ: Хоёр сар орчмын хугацаанд 33 сая хүн ажилгүй болжээ  
Үзсэн: 922 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй