БНХАУ-ын дарга Си Жинпин Хятад улс дахь шинэ коронавирусний тархалтыг зогсоож, хяналтдаа оруулж чадсан явдалд Умард Солонгосын удирдагч баяр хүргэж, дуут мессеж илгээсэн байна.
Тэрбээр Хятад улс үлэмж их хор хөнөөлтэй вирусний эсрэг дайнд ялалт байгуулж байгаад туйлаас баяртай байна гээд, Ши Жинпинд эрүүл энхийг хүсчээ. 2020-он гарснаас хойш Ардчилсан Солонгосын удирдагч Хятадын даргад хоёр дахь удаагаа ийнхүү мессеж илгээж байна.
Өнгөрсөн 01-р сард тэрээр Бээжингийн “Ковид-19”-ийн эсрэг тэмцэлд Пхеньян бүх талын тусламж, дэмжлэгийг үзүүлэхэд бэлэн байгааг мөн илэрхийлж байсан юм.
| Умард Солонгосын удирдагч БНХАУ-ын даргад баяр хүргэлээ | ||
| Үзсэн: 1205 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.