ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ирэх 9 дүгээр сард БНХАУ-д төрийн дээд хэмжээний айлчлал хийж магадгүй хэмээн ТАСС агентлаг мэдээллээ. Бээжин дахь Оросын элчин сайд энэ талаар хэвлэлд мэдээлэл өгчээ.
БНХАУ-д суугаа Оросын элчин Андрей Денисов хэвлэлд өгсөн ярилцлагадаа ОХУ-ын төрийн тэргүүний Хятад дахь айлчлалыг намрын эхэн үеэр зохион байгуулах боломжийн талаар Бээжин дэх түншүүдтэйгээ ярилцаж байна гэжээ. Тэрээр энэхүү төрийн дээд хэмжээний айлчлал есдүгээр сард болохоор байгаа гэдгийг хэлсэн ч цаг хугацааны талаар нарийн мэдээлэл өгөөгүй байна.
Ер нь олон улсын уулзалт, чуулганы үеэр гээд манай хоёр хөршийн удирдагчид жилд 4-5 удаа уулздагаас гадна нэг жил нэг удаа албан ёсны төрийн айлчлалыг харилцан хийдэг юм байна. Сонирхуулахад, Шанхайн Хамтын Ажиллагааны байгууллага болон БРИКС-ийн орнуудын дээд хэмжээний уулзалт энэ жил Оросын Санкт-Петербург хотноо зохион байгуулагдах юм.
| ОХУ: В.Путин есдүгээр сард БНХАУ-д айлчилж магадгүй | ||
| Үзсэн: 731 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.