БНХАУ-ын Ухань хотод шинэ коронавирусний халдварын тохиолдол дахин бүртгэгдсэн байна. Үүнээс гадна Өмнөд Солонгос улсад халдвар авагсдын тоо нэмэгдэж эхлээд байгааг ДЭМБ-аас анхааруулжээ.
“Ковид-19” хамгийн анх бүртгэгдсэн Ухань хотод хөл хориог цуцалснаас хойш сар орчмын хугацаа өнгөрөөд байна. Энэ хугацаанд тус хотод халдвар бүрэн намжсан гэж үзэж байсан юм. Харамсалтай нь Ухань хотод шинэ коронавирусний халдварын 5 тохиолдол шинээр бүртгэгдээд байна. 04-р сарын 03-наас хойш анх удаагаа тус хотод иргэд "Ковид-19"-ээр өвчилсөн тохиолдол ийнхүү дахин бүртгэгджээ.
Үүнээс үүдэн Хятадын Төрийн Зөвлөлөөс шинжээчдийн багийг 11 сая хүнтэй Ухань хот уруу илгээжээ. Хятадын Үндэсний Ардын Конгресс ээлжит чуулганаа хийхээр төлөвлөж байгаатай зэрэгцэн ийм үйл явдал өрнөж байна. Хятадаас гадна Өмнөд Солонгос улсад "Ковид-19"-ийн халдварыг шинээр авагсдын тоо нэмэгдэж эхлээд байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “Ковид-19”-ийн халдвар бүрэн намжиж, хөл хориогоо цуцалсан орнуудад халдвар шинээр бүртгэгдэж, хурдацтай тархах тохиолдлууд гарсаар байгааг анхааруулжээ.
| БНХАУ: Ухань хотод “Ковид-19”-ийн халдварын тохиолдол дахин бүртгэгдлээ | ||
| Үзсэн: 1052 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.