Шууд Chart

ОХУ жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжихэд 80 тэрбум рубль зарцуулна

2020-05-12 14:00:07

"Ковид-19" цар тахлын нөлөөгөөр дэлхийн олон улс орны жижиг дунд бизнес эрхлэгчид санхүүгийн хүнд байдалд орж байгааг хаа хаанаа хүлээн зөвшөөрч байна. Тухайлбал хойд хөрш ОХУ-ын засгийн газар цар тахлын сөрөг нөлөөллийг амсаж байгаа жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжихээр зорилгоор 81,1 тэрбум рубль буюу 1,1 тэрбум америк долларын тэтгэмж хуваарилж байна.

Засгийн газрын нөөцийн сангаас гаргаж байгаа энэ тэтгэмжийг 2020 оны 3-р сараас хойш ажилчдынхаа тоог 90 хувиас доош бууруулахгүй, хадгалж авч үлдэх нөхцөлтэйгөөр жижиг дунд бизнес эрхлэгчдэд олгож байгаа юм байна. 1,1 тэрбум долларыг жижиг дунд бизнес эрхэлдэг 970 гаруй мянган аж ахуй нэгжид хуваарилах юм байна.

Тус улсын засгийн газар Нөөцийн сангийн энэ хөрөнгийн зарцуулалтыг 2021 оны 2-р сарын 1-н хүртэл засгийн газарт тайлагнах замаар төсвийн хөрөнгийг зүй зохистой зарцуулж, үр ашиг нь гарч байгаа эсэхэд хяналт тавихыг сангийн яамандаа үүрэг болгосон байна. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин цар тахлын нөлөөнд хамгийн их хохирол амсаж байгаа жижиг дунд бизнес эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг өнгөрсөн сарын 15-нд засгийн газартаа үүрэг болгосон юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжихэд 80 тэрбум рубль зарцуулна  
Үзсэн: 906 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй