"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Таксинд явахаар гэрээсээ гарсан 54 настай иргэн бусдын гарт амь насаа алджээ. Энэ хэрэг өнгөрсөн мягмар гарагт буюу энэ сарын 12-ны өдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт гарчээ. Албаны эх сурвалжийн өгч байгаа мэдээллээр нас барсан иргэн хувийн автомашинаараа такси үйлчилгээнд явдаг. Гэрээсээ 11-ний өдөр таксинд явна гэж гараад сураггүй болж, 12-ны өдөр нас барсан байдалтай Сонгинохайрхан дүүргийн 24-р хороо Баруунсалааны Бумбатын орчим дахь айлын хашаанаас олдсон байна. Тэгвэл бид энэ удаа такси үйлчилгээнд явж байгаа жолооч болон үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг яаж хянаж болох асуудлыг хөндөж байна.
| Такси үйлчилгээ эрхэлж байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг хянах тусгай систем хэрэгтэй байна | ||
| Үзсэн: 940 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.