Шууд Chart

АНУ-д амьдарч байгаа монголчуудын дунд "COVID-19" халдвар авч, эмчлүүлж байгаа хүмүүс цөөнгүй байна

2020-05-20 11:10:46

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: АНУ дахь манай тусгай сурвалжлагч Б.Уранчимэг Лос-Анжелос хотод коронавирусний халдвар аваад эмчлүүлж байгаа Л.Мөнхтөртэй цахимаар ярилцсан байна. Л.Мөнхтөр эхнэр, 2 хүүхдийн хамтаар амьдарч байгаа зураач, барималч мэргэжилтэй юм.

Тэрээр Лос-Анжелос хотын монголчуудын холбоо, голомтот сүмийн эсрэг хөдөлгөөн, Америк дахь монголчуудын утга зохиолын нийгэмлэг зэрэг ТББ-уудыг үүсгэн байгуулагчдын нэг, "Ногоон морь" нийгэмлэг, Олон улсын шог зураачдын нийгэмлэгийн гишүүн юм. Одоо Л.Мөнхтөр холын тээврийн жолоочоор ажиллаж байна. /2020.05.19/

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-д амьдарч байгаа монголчуудын дунд "COVID-19" халдвар авч, эмчлүүлж байгаа хүмүүс цөөнгүй байна  
Үзсэн: 795 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй