ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Аданом Гебреисус АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампаас байгууллагынхаа үйл ажиллагааг Хятад улсаас хараат бусаар явуулахыг шаардсан агуулгатай захидал хүлээж авснаа нотолсон байна.
Тэрээр мягмар гарагт ДЭМБ-ын ээлжит чуулганы дараа сэтгүүлчдэд мэдээлэл өгөх хуваарьтай байсан ч Трамп ерөнхийлөгч түүнд захидал илгээснээ зарласны дараа хэвлэлийн хурлаа цуцалсан юм. Харин тэрээр өчигдөр Женев хот дахь ДЭМБ-ын төв байрандаа хэвлэлийнхнийг хүлээж авахдаа ДЭМБ АНУ-аас захидал хүлээж авсан, бид захидалыг судлаж байгаа гэдгээс өөр тайлбар өгөөгүй байна. Тэрээр өмнө нь АНУ-ын ерөнхийлөгчийг коронавирусний асуудлыг улс төржүүлэхгүй байхыг уриалж байсан. Трамп ДЭМБ-ыг Хятадын нөлөөтэй ажиллаж байна гэж буруутгаж, улмаар тус байгууллагад оруулдаг санхүүжилтээ зогсооно гэдгээ өнгөрсөн сард мэдэгдсэн юм.
| ДЭМБ-ын тэргүүн АНУ-ын ерөнхийлөгчөөс захидал хүлээн авснаа нотлов | ||
| Үзсэн: 602 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.