Шууд Chart

ХБНГУ: Ангела Меркель “Их 7”-гийн дээд хэмжээний уулзалтад биечлэн оролцохгүй

2020-05-31 11:32:04

АНУ “Их 7”- гийн дээд хэмжээний уулзалтыг ирэх сард зохион байгуулах саналыг гаргажээ. Харин энэхүү уулзалтад Германы канцлер Ангела Меркель биечлэн оролцохгүй гэдгийг зарим хэвлэл дамжуулж байна.

”Их 7”-гийн орнуудын удирдагчдын нүүр тулсан уулзалт ирэх сард Америкийн Вашингтон хотод зохион байгуулагдаж магадгүй байна. Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп энэхүү дээд хэмжээний уулзалтад биечлэн оролцох урилгыг “Их 7”-гийн  орны төр, засгийн тэргүүнүүд рүү илгээгээд байгаа юм. Германы канцлер Ангела Меркель Вашингтоны тэргүүний урилгыг хүлээн авсандаа баяртай байгаагаа илэрхийлсэн ч АНУ-ыг зорих боломжгүй гэсэн хариултыг өгсөн байна. Шинэ коронавирусний эрсдэл өндөр хэвээр байгаа учраас Меркель ийм шийдвэр гаргажээ.

Харин Японы ерөнхий сайд Абэ Шинзо дээд хэмжээний уулзалт болох тохиолдолд биечлэн оролцох боломжтой гэдгээ дуулгасан байна. Үүнээс гадна Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон Америкийн ерөнхийлөгчтэй баасан гарагт утсаар ярьжээ. Энэ үеэр тэрээр “Их 7”-гийн удирдагчид нүүр тулсан уулзалт хийх нь чухал байгааг онцолж, Дональд Трампын саналыг дэмжиж байгаагаа давхар илэрхийлсэн байна

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ХБНГУ: Ангела Меркель “Их 7”-гийн дээд хэмжээний уулзалтад биечлэн оролцохгүй  
Үзсэн: 635 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй