Шууд Chart

Америкийн сансрын нисгэгчид олон улсын сансрын төв дээр очоод байна

2020-06-02 11:57:42

Өнгөрөгч амралтын өдрүүдэд АНУ-ын сансар судлалын түүхэнд тодоор бичигдэн үлдэх үйл явдал боллоо. Хувийн компанийн бүтээсэн сансрын хөлгөөр Америкийн нисгэгчдийг олон улсын сансрын төвд хүргэх нислэг амжилттай боллоо. АНУ-ын нутаг дэвсгэрээс сансрын нисгэгчдийг хөөргөх хөтөлбөр 10 орчим жилийн дараа дахин ийнхүү эхэлж байна. Бямба гарагт Америкийн Флорида мужаас хөөрсөн нисгэгчид олон улсын сансрын станц дээр очоод байна. 

Тодруулбал, Америкийн сансрын нисгэгч болох Даглас Хёрлей болон Боб Бехнкен нарын  суусан Драгон сансрын хөлөг Олон улсын сансрын станцтай ням гарагт амжилттай холбогдсон байна. Сансрын хөлөг ямар нэгэн нэмэлт тусламж шаардахгүйгээр автоматаар станцтай холбогджээ. Ийнхүү Америкийн сансрын нисгэгчид  олон улсын сансрын станц дээр очсоны дараа НАСА агентлаг тэдэнтэй холбогдож, баяр хүргэжээ.  

Фалкон 9” пуужин Флорида муж дахь Кеннедийн нэрэмжит сансрын төвөөс хөөрснөөс хойш 19 цагийн дараа Драгон хөлөг олон улсын сансрын станцтай залгагджээ. АНУ сансрын пуужин, хөлөг үйлдвэрлэх төсөлд хувийн компаниудыг ийнхүү амжилттай татан оролцуулаад байгаа бол ОХУ-ын сансрын  технологиос олдог ашиг буурч байна. АНУ цаашид Оросын сансрын хөлгөөр сансрын нисгэгчдээ тээвэрлэх  шаардлагагүй болжээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Америкийн сансрын нисгэгчид олон улсын сансрын төв дээр очоод байна  
Үзсэн: 607 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй