Шууд Chart

Орхон сумын 70 өрх өрхийн амьжиргаагаа сайжруулах төсөлд хамрагджээ

2020-06-02 13:45:14

Азийн хөгжлийн банкнаас дөрвөн аймгийн дөрвөн суманд “Хоршоолсон хэлбэрээр ногооны аж ахуй эрхлэх замаар өрхийн амьжиргааг сайжруулах” төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Төслийн гол зорилго нь ногоочдыг хоршиж хамтарч ажиллахад сургаж, материаллаг баазыг бэхжүүлэх, хамтын сан бүрдүүлэх, зах зээлийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх замаар ажилгүйдэл ядуурлыг бууруулах, дотоодын үйлдвэрлэлээр хүнсний ногооны хэрэгцээг хангах, өрхийн амьжиргааг сайжруулахад оршжээ.

Дархан-Уул аймгийн Орхон суманд амьдарч, хүнсний ногоо тариалдаг 70 өрх энэхүү төсөлд хамрагдсан байна. Тэд 10 бүлэг байгуулж сургалтад хамрагдаж мэдлэг мэдээллээ өргөжүүлэн хамтран ажиллах эхлэлээ тавьсан. Харин энэ онд төслийн зүгээс 10 бүлэг тус бүрд 6х20–ийн харьцаатай нэг хүлэмж, зорилтот бүлгийн өрхүүдэд 4х6 харьцаатай 27 хүлэмжийг тус тус дуслын усалгааны төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн байна.

Ийнхүү төсөлд хамрагдсан өрхүүд хүлэмжээ барьж, тариалалт хийхэд шаардлагатай орчин үеийн тоног төхөөрөмжтэй болж байгаадаа баяртай байлаа.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Орхон сумын 70 өрх өрхийн амьжиргаагаа сайжруулах төсөлд хамрагджээ  
Үзсэн: 689 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй