“Ковид-19”-ийн эсрэг вакцин гарган авах, нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Гави” гэх байгууллагад Япон улс нийт 300 сая ам.долларыг өгөхөөр болоод байна. Тус байгууллагаас шинэ коронавирусний эсрэг вакцин гарган авахад санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг улс орнуудад уриалсан юм. Энэхүү уриалгаас өмнө Абэгийн Шинзо засгийн газар 100 сая ам.долларыг “Гави” вакцины холбоонд олгохоор аль хэдийн шийдээд байсан бол хандиваа дахин 200 сая.ам доллараар ийнхүү нэмэгдүүлэхээр болжээ.
Өнөөдөр “Гави” олон улсын вакцины холбоо видео хуралдаан зохион байгуулах төдийгүй энэ хуралд Японы ерөнхий сайд оролцох мэдээлэл гарчээ. Япон улс шинэ коронавирусний эсрэг вакцин гарган авах хөтөлбөрийг дэмжихэд онцгой анхаарал хандуулж байгаа нь ирэх жил зохион байгуулагдахаар болсон олимпын наадмын аюулгүй байдлыг хангах төлөвлөгөөний нэгэн хэсэг болж байгааг Эн Эйч Ки мэдээлжээ.
| Япон улс олон улсын вакцины холбоонд нийт 300 сая ам.долларыг хандивлана | ||
| Үзсэн: 835 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.