АНУ-ын Миннеаполис хотод өнгөт арьст эрэгтэй цагдаагийн гарт харуусалтайгаар амиа алдсан хэрэг арьс өнгөөр ялгаварлан гадуурхахыг эсэргүүцсэн хөдөлгөөн, тэмцэл эхлэх үндсийг тавьсан юм. Энэ хэргийн гол буруутан гэгдэж буй Миннеаполис хотын цагдаагийн офицер асан Дерек Чаувинийг 3-р зэргийн аллагын хэрэгт буруутгагдаад байсан бол түүнд оногдуулахаар зэхэж буй шийтгэлийг хүндрүүлж, 2-р зэрэг болгожээ. Тэрээр буруутай нь нотлогдох юм бол 40 хүртэлх жилийн хоригдох ялаар шийтгүүлнэ гэсэн үг юм.
Ингэснээр түүнд оногдуулах төлөвлөж буй ялын хугацаа 15 жилээр уртсахаар байна. Мөн бусад гурван цагдааг хэрэгтнийг өөгшүүлсэн, тусалсан гэх үндэслэлээр ял оногдуулахаар төлөвлөж байна.
| АНУ: Цагдаагийн экс офицерт оногдуулахаар зэхэж буй ялыг хүндрүүлжээ | ||
| Үзсэн: 642 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.