Шууд Chart

Булган сумын иргэд өөрсдийн санаачилгаар голын эргийг ойжуулж байна

2020-06-07 11:40:41

Архангай аймгийн Булган сумын иргэд өөрсдийн санаачилгаар хур бороо бага орж нийт нутгаар гандуу, гол усны урсгал багассантай холбогдуулан урсгал усыг тогтворжуулах, улмаар голын эрэг дагуух зүлгийг сэргээх зорилгоор ойжуулалт хийж байна.

Булган сумын Тусгалт, Тамир, Баянбулаг багийн иргэдийн санаачилгаар Лондонгийн амьтан судлалын нийгэмлэг, аймгийн БОАЖГ, сум дундын ойн анги, Булган сумын ЗДТГ хамтран Тамирын голын эрэг дагуу улиасны мөчрөөр ойжуулалт хийж байна. Голын эрэг дээр ойжуулалт хийснээр богино хугацаанд сэргэн ургалт бий болж голын урсац нэмэгдэх юм. Энэхүү санаачилгыг хойд могойн гол, тээлийн орон нутгийн тусгай хамгаалалттай газрын 11-н нөхөрлөлийн 50 гаруй гишүүд гаргаж, сайн дурын үндсэн дээр өөрсдийн хөрөнгөөр хийж гүйцэтгэж байгаа юм. Өнөөдрийн байдлаар тамирын голын урсгал нь татарч, эхээрээ болон дунд хэсгүүдээрээ тасарсан байдалтай байгаа юм.

Цаашид голын эрэг дагуух ширэг хуурайшиж цөлжих эрсдэл үүсжээ. Үүнийг хамгаалахын тулд сумын иргэд, малчид нэгдэн ийнхүү голын эргийн зүлгийг хамгаалах, улмаар тамирын голын урсцыг сайжруулах зорилгоор голын эргийг хашиж ойжуулж байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Булган сумын иргэд өөрсдийн санаачилгаар голын эргийг ойжуулж байна  
Үзсэн: 634 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй