Шууд Chart

Төв аймгийн хэмжээнд 70 удаа цусаа бэлэглэсэн хоёр хүрэл донор байдаг

2020-06-08 13:56:32

Төв аймгийн хэмжээнд 70 удаа цусаа бэлэглэсэн хоёр хүрэл донор байдаг. Тус аймгийн цусны салбар нь 410 донортой. Үүний 38 хувь нь байнгын цусаа өгдөг идэвхтэн донор байдаг аж.  

Тодруулбал анхны хүрэл донор Ц.Даваасүрэн бөгөөд тэрбээр 70 удаа цусаа бэлэглэж, 200 гаруй хүний амийг аварчээ.

Тэгвэл 35-аас дээш удаа цусаа бэлэглэсэн 77 хүндэт донор байдаг бол 70 удаа цусаа бэлэглэж, бусдын амь насыг аварсан хоёр хүрэл донор Төв аймагт амьдарч байна. Мөн хамгийн залуу донор 21 настай аж.  

Түүнчлэн гэр бүлийн хүндэт донорууд нийт 84 удаа цусаа бэлэглэж 250 гаруй хүний амийг аварчээ. Тиймээс цусаа бэлэглэж бусдад амьдрал хайрлахыг ард иргэддээ хандан уриалж байлаа.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Төв аймгийн хэмжээнд 70 удаа цусаа бэлэглэсэн хоёр хүрэл донор байдаг  
Үзсэн: 570 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй