Манай улсын иргэд жилдээ 500 сая.м3 орчим ус хэрэглэдэг. Үүнээс 80 гаруй хувийг газрын доорх усаар, 20 хүрэхгүй хувийг гадаргын ус хангадаг байна. Тиймээс усаа хайрлан хамгаалах, зохистой хэрэглээг амьдралд нэвтрүүлэх шаардлага байсаар байгаа юм. Дорноговь аймагт орон нутгийн компаниас санаачилга гарган нэгэн нөлөөллийн ажлыг хийж эхэлсэн байна.
Нэг ус түгээх байрыг ухаалаг системд шилжүүлэхэд 8,5 сая төгрөгийг зарцуулсан байна. Ингэснээр бүс нутгийн усны зарцуулалт, хүн амын ундны усны хэрэглээний нэгдсэн мэдээллийн сантай болж усны үргүй зардал бууран хэмнэлт гарч байна. Мөн гэр хорооллын дунд байрладаг худгуудыг тохижуулан ээлтэй орчин бүрдүүлэхэд зураачид нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэн хамтран ажиллаж байна.
Хүүхэд, залууст усаа хайрлан хамгаалах, усны үнэ цэнийг ойлгуулахад бидний зурсан зураг бага ч гэсэн эерэг нөлөөлөл болж байна хэмээн зураачид ярьж байна.
Худгийг ухаалаг системд шилжүүлнээр Дорноговь аймгийн Сайншанд, Айраг, Зүүнбаян, Өргөн, Алтанширээ сумдын 3043 өрх ямар нэгэн цагийн хязгаарлалтгүй цахим худгаар үйлчлүүлж байна. Үргэлжлүүлэн энэ онд хоёр худаг засч тохижуулан камержуулж, ухаалаг системд холбох юм байна.
| Дорноговийн зарим иргэн цахим худгаар үйлчлүүлж байна | ||
| Үзсэн: 703 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.