Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар өнгөрсөн онд Дархан сумын 5,7 дугаар багт Биржийн дэргэдэх авто зам доогуурх нүхэн гарцын барилга угсралтын ажлыг “Туулын далай гүүр” ХХК 647 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэсэн байна.
Энэхүү нүхэн гарц нь дөрвөн метр өргөнтэй, 28 метр урттай, 2,7 метр өндөртэй төмөр бетон хийцлэлтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан орц, гарцтай байгууламж юм байна.
Уг нүхэн гарц ашиглалтад орсноор Авто машины хөдөлгөөний эрчим ихтэй замаар явган зорчигчид эрсдэлгүй зорчих боломжтой боллоо.
Харин 2020-2021 онд Дархан сумын 1-8 дугаар багийг холбосон төмөр зам дээгүүрх авто замын гүүрэн гарцын ажлыг хийж гүйцгэхээр төлөвлөжээ.
| Нүхэн гарц нээлтээ хийлээ | ||
| Үзсэн: 634 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.