Дархан-Уул аймагт цэцэрлэгийн насны 2-6 насны 9823 хүүхэд байдгаас төрийн болон хувийн хэвшлийн 45 цэцэрлэгийн 269 бүлэгт 8400 хүүхэд суралцаж байна. Тэгвэл өчигдөр таван жилийн өмнө байгуулагдсан зургаадугаар цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орлоо. Ингэснээр дөрвөн бүлэг шинээр нэмэгдэж 230 хүүхдийг хүлээн авах боломжтой болсон юм.
Дархан-Уул аймгийн хүн амын тоо өсөн нэмэгдэхийн хирээр орон нутгийн зүгээс боловсролын салбарт томоохон хөрөнгө оруулалтыг хийсээр иржээ.
2017-2020 онд СӨББ-ын салбарт Улсын болон орон нутгийн төсвийн 11,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэгийг өргөтгөх, засварлах, шинээр барьж байгуулах, цэцэрлэгийн ашиглагдахгүй байсан бүлгийг засварлан цэцэрлэгийн хамрагдалтыг нэмэгдүүлэх ажлыг гүйцэтгэсэн байна.
2020 онд Дархан сумын дөрөвдүгээр багт оршдог Хуучин Прокурорын барилгыг цэцэрлэгийн зориулалтаар ашиглахаар Улсын төсвийн 419 сая төгрөгөөр их засварын ажил хийгдэж хүүхэд багачуудаа хүлээж авахад бэлэн болжээ. Мөн Дархан сумын 15 дугаар баг, Өргөө баг, Хонгор суманд нийт 400 хүүхдийн хүчин чадалтай гурван цэцэрлэгийг шинээр ашиглалтад оруулахаар төлөвлөн ажилласнаар Дархан-Уул аймгийн хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн 47 цэцэрлэг үйл ажиллагаа явуулах боломжтой болж, хамрагдалт 98,8 хувьд хүрэх юм байна.
| Дархан сумын зургаадугаар цэцэрлэгийн өргөтгөлийн нээлт болов | ||
| Үзсэн: 837 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.