АНУ цөмийн зэвсгээс ангижрах яриа хэлэлцээнээс татгалзах шийдвэрээ эргэн харахыг БНХАУ-д хандаж уриалсан байна. Үүний өмнө БНХАУ-ын гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч тус улс цөмийн зэвсгээс ангижрах ОХУ, АНУ-ын яриа хэлэлцээнд нэгдэх төлөвлөгөөгүй байгааг мэдэгдсэн юм.
Тодруулбал, Хятадын гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Хуа Чуньин мягмар гарагт хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр 3 талт гэж тодорхойлж байгаа энэхүү яриа хэлэлцээнд Бээжинг татан оруулахыг чармайж байгаа нь Цагаан ордныхон зэвсэглэлд хяналт тавих олон улсын хэд хэдэн гэрээнээс сүүлийн жилүүдэд гарсан алхмуудаа олны анхаарлаас холдуулж хариуцлагаа бусдад тохох гэсэн оролдлого хэмээн үзэж буйг илэрхийлсэн юм.
Энэ нь АНУ-ын зэвсэглэлд хяналт тавих асуудал эрхэлсэн тусгай элч төлөөлөгч Маршал Биллингслигийн мэдэгдлийн хариу гэж олон улсын шинжээчид тодорхойлж байна. Тэрээр өнгөрсөн даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ ОХУ-ын гадаад хэргийн орлогч сайд Рябкотой цөмийн зэвсгээс ангижрах тухай яриа хээллцээ хийх газар, цаг хугацааг товлосноо зарласан. Энэ үеэрээ БНХАУ-ыг ч энэ яриа хэлэлцээнд урьж байгаагаа мэдэгдсэн юм.
| БНХАУ цөмийн зэвсгээс ангижрах яриа хэлэлцээнд нэгдэхээс татгалзлаа | ||
| Үзсэн: 611 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.