Шууд Chart

“Hollywood”-ийн кино компаниуд зураг авалтаа эхлүүлнэ

2020-06-11 18:00:15

Холливүүдийн томоохон кино студи болон компаниуд цар тахлын улмаас үйл ажиллагаагаа түр зогсоогоод байсан бол маргаашаас бүх зураг авалтаа үргэлжлүүлэх авах боломжтой болсон байна. Энэ талаар Калифорни мужийн Лос-Анжелес тойргийн нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Барбара ФеррерЭй-Би-Си” телевизийн сувгийн шууд хөтөлбөрт оролцох үеэрээ мэдэгдсэн юм.

Тэрээр мэдэгдэлдээ, томоохон кино студиудаас гадна энэ салбарын хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай онцолсон юм. Энэ талаар арай хожуу мэдээлнэ гэжээ. Холливүүдийн кино үйлдвэрлэгчид ажлаа эхлүүлэхтэй давхцан амьтны хүрээлэн, усан парк, усан сан, зочид буудлууд болон телевиз, зураг авалтын компаниудын үйл ажиллагаа ч мөн ажиллаж эхэлнэ гэсэн байна. Ингэхдээ Лос-Анжелес тойргийн эрүүл мэндийн аюулгүй байдлын хүрээнд дээрх компаниудад эрсдэлээс хамгаалах, эрүүл орчинд ажиллах зөвлөмж, зөвлөгөөг хүргүүлэх юм байна.

Ямар ч үед цар тахлын дэгдэлтийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал хэмээн кино салбарынхан дуу нэгтэйгээр саналаа илэрхийлцгээв. Коронавирусний халдварын тархалтаас болж олон зуун кино төсөл, телевизийн цувралын зураг авалт завсарлаж, багагүй хэмжээний хөрөнгө мөнгөний алдагдалд ороод байсан. Тиймээс соёл урлаг, киноны салбарын ажлыг ийнхүү сэргээхээр болсноо тайлбарлажээ. АНУ коронавирусний халдварын батлагдсан тохиолдлоороо 2 066 401-т хүрч жагсаалтын эхэнд бичигдэж байна. Харин Холливүүдийн гол төлөв зураг авалтаа хийдэг томоохон үйлдвэрүүд оршдог Лос-Анжелесын тойрогт л гэхэд 65 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн байдаг юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Hollywood”-ийн кино компаниуд зураг авалтаа эхлүүлнэ  
Үзсэн: 1060 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй