АНУ-ын эрх баригчид коронавирусний халдварын эсрэг вакциныг гаргаж авах туршилтыг санхүүжүүлэхээр төлөвлөж байна. Энэ талаарх эх сурвалжуудын өгсөн мэдээллийг “The Wall Street Journal” сонин мэдээлжээ.
Вакцины гурав дахь үе шатны туршилтыг хүн дээр хийж явуулах үлдээд байгаа юм. Тус туршилтыг АНУ-ын нутаг дэвсгэр дэх хэдэн арван томоохон лабораторид хийж явуулах бол ойролцоогоор 10 мянга гаруй хүн туршилтад хамрагдах тооцоо гараад байгаа гэнэ. Туршилтыг явуулахад АНУ-ын эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгээс санхүүжилт авна гэх мэдээллийг АНУ-д туршилт хийж явуулах гэж байгаа “Moderna” болон Британи-Шведийн “AstraZeneca компани өгсөн байна.
Туршилтыг ирэх 7 дугаар сараас эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж. Өмнө нь “The New York Times” сонин АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа коронавирусний эсрэг вакциныг туршилтыг хийх 5 компанийг сонгосон талаар мэдээлж байсан юм. Үүнд, “Moderna”, “Merck”, “Johnson & Johnson”, “Pfizer”, “Astra Zeneca зэрэг компани багтсан байна. эдгээр компанийн туршилтад нийтдээ нас насны ангиллын 30 мянган хүн хамрагдахаар яригдаж байгааг онцолсон байна. Америкаас гадна өөр бусад улс оронд ч вакцины туршилтаа хийхээ дурдсан. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын ерөнхийлөгч Трамп өөрийн Твиттер хуудсандаа, “коронавирусний эсрэг вакцин гаргаж авах туршилтын ажил санасныг бодвол хурдан явагдаж байна” хэмээн мэдэгдсэн байна. Трамп өөрийн улсын эрдэмтэн, судлаачид энэ оны сүүлч гэхэд вакцин гаргаж амжих байх гэдэгт мөн найдаж байгаагаа илэрхийлж байсан удаатай юм.
| АНУ коронавирусний эсрэг вакцины туршилтыг санхүүжүүлнэ | ||
| Үзсэн: 986 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.