Шууд Chart

Японы парламент 31 триллион иенийн бизнесийг тэтгэх санхүүгийн багцыг батална

2020-06-12 12:43:35

Японы парламент шинэ коронавирусний эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах үүднээс хоёр дахь удаагийн санхүүгийн тусламжийн багцийг удахгүй батлахаар байна. Парламентын доод танхим бизнесийг тэтгэхэд зориулагдах санхүүгийн багцын асуудлаар өнөөдөр санал хураалт явуулах юм.  

Өнөөдөр хэлэлцэх нэмэлт санхүүгийн багц нь 31 триллион иен буюу 300 орчим тэрбум ам.доллар юм. Японы засгийн газар одоогоос нэг сарын өмнө 25 триллион иен эдийн засгийг тэтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан бол хоёр дахь  санхүүгийн багц ийнхүү хэлэлцэгдэж байна. Энэ удаагийн санхүүгийн багцад шинэ коронавирусний дэгдэлтийн улмаас үйл ажиллагаа нь доголдоод байгаа худалдааны байгууллагуудын түрээсийг төлөхөд дэмжлэг үзүүлэх, зарим бизнест татаас олгох хөтөлбөр багтсан байна. Анхны тусламжийн багцаас Японы засгийн газар иргэн бүртээ 100 мянган иенийг бэлнээр тараасан бол энэ удаад жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжихэд гол анхаарлаа хандуулж байна. 

Өчигдөр Японы төсвийн хороо “Ковид-19”-ийн эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөө болон хувийн секторыг дэмжих асуудлыг тусгайлан хэлэлцсэн юм. Дашрамд дурдахад, Японы нийт 47 мужид зарлагдаад байсан онц байдлыг 5-р сарын дунд үеэр цуцлаад байна.

Өнөөдрийн байдлаар тус улсад “Ковид-19”-ээр өвчилсөн хүний тоо 17 мянгад хүрчээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японы парламент 31 триллион иенийн бизнесийг тэтгэх санхүүгийн багцыг батална  
Үзсэн: 1167 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй