Парис хотноо 15 мянган хүн оролцсон жагсаал болсон байна. Франц улсад 2016 онд Адама гэх өнгөт арьст залуу цагдаа нарын баривчилгааны үеэр амиа алдсан хэрэг гарч байжээ. Тэгвэл жагсагчид одоогоос 4 жилийн өмнө болсон энэ хэргийг нэхэн санаж, шударга ёсыг шаардан жагсжээ. Франц улсад цагдаа нар иргэдийн эсрэг хүч хэрэглэх тохиолдол түгээмэл байдаг гэдгийг зарим олон улсын хэвлэл онцолжээ.

Өнгөрсөн жил л гэхэд тус улсад цагдаагийн ажилтантай холбоотой 1500 гаруй санал, гомдол гарсны ихэнх нь цагдаа нар хүч хэрэглэсэн, дээрэнгүй хандсан гэх гомдол байжээ.
| Франц: Парис хотод 15 мянган хүн оролцсон жагсаал болжээ | ||
| Үзсэн: 849 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.