Оросын Гадаад Хэргийн сайд Сергей Лавров болон Батлан Хамгаалахын сайд Сергей Шойгу нар 06-р сарын 14-нд буюу өнөөдөр Турк улсад айлчлал хийнэ. Оросын ерөнхийлөгч Владимир Путин болон Туркийн ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоган нарын хэлэлцэн тохиролцсоны дагуу энэхүү айлчлалыг зохион байгуулж байна гэдгийг Тасс агентлаг онцолжээ. Кремлийн төлөөлөгчид Анкара дахь айлчлалынхаа үеэр бүс нутгийн асуудлуудыг онцлон хэлэлцэх юм.
Энэ сарын 10-нд ОХУ, Туркийн ерөнхийлөгч нар утсаар яриа өрнүүлсэн юм. Энэ үеэр удирдагчид Сири болон Ливи улс дахь нөхцөл байдал, мөн цар тахлын эсрэг хамтын ажиллагаагаа бэхжүүлэх асуудлыг хөндөн ярилцжээ.
| Өнөөдөр ОХУ-ын Батлан Хамгаалах болон гадаад хэргийн сайд нар Турк улсад айлчилна | ||
| Үзсэн: 640 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.