Шууд Chart

Европын орнууд хилээ нээж эхэллээ

2020-06-16 12:06:58

Европын холбоо бүс нутаг доторх аяллын хоригийг сулруулах алхмыг шийдэмгий авч байна. Улс орнууд өнгөрсөн 3 сарын хугацаанд хаалттай байсан хилээ нээж эхлээд байгаа юм. Франц улс л гэхэд даваа гарагаас эхлэн Европын бусад орны иргэдийг хилээрээ нэвтрүүлж эхэлжээ. Бельги улсын хувьд Францтай адил арга хэмжээг авч, Европын жуулчид, иргэдэд нэвтрэх зөвшөөрлийг өчигдрөөс олгожээ. Энэ хооронд Герман тэргүүтэй хэд хэдэн Европын орон аяллын хоригоо өнөөдрөөс бүр мөсөн цуцлах юм. Харин Испани улсын тухайд ирэх ням гарагаас хилээ нээхээр төлөвлөөд байгаагаас гадна Европын бусад орноос арай өөр бодлогыг баримталж байна.

Гадаадаас ирж буй иргэдийг 2 долоо хоногийн турш тусгаарлалтад байлгана гэдгээ Испанийн удирдагчид илэрхийлжээ. Ийнхүү Европ доторх хил, гаалийг нээж эхлээд байгаа бол 7-р сарын 01-нээс Европ тив гадаад ертөнцөд үүд хаалга дэлгэж магадгүй байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Европын орнууд хилээ нээж эхэллээ  
Үзсэн: 1325 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй