Гималайн бүс дэх газар нутгийн маргаан хүн амынхаа тоогоор дэлхийд тэргүүлэгч Энэтхэг, Хятадын хоорондох харилцааг эрс муутгахад хүргээд байна. Хоёр улсын хилийн харуулуудын хооронд болсон зодооны улмаас Энэтхэгийн талаас 20 орчим цэрэг амиа алдсан бол Хятадын 40 орчим цэрэг амиа алдсан байх магадлалтай байна. Цэргүүдийн хооронд буудалцан болоогүй ч саваа мод, бороохойгоор хоорондоо зодолдсоноос гадна бие биенийгээ чулуугаар нүдсэн мэдээлэл гарч байна.
Хилийн маргаантай холбоотойгоор Энэтхэг, Хятадын цэргүүд бие биенийхээ аминд хүрсэн тохиолдол өнгөрөгч 50 орчим жилийн хугацаанд анх удаагаа ийнхүү гараад байна. Талууд болсон үйл явдалд бие биенээ буруутгасан хэвээр байна.
| Хятад, Энэтхэгийн нийт 60 орчим цэрэг амиа алджээ | ||
| Үзсэн: 2387 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.