2021-ээс 2022 оны хооронд НҮБ-ийн Аюулгүйн Зөвлөлд байнгын бус гишүүнээр ажиллах улс орнуудыг шинээр сонгох НҮБ-ийн Ерөнхий Ассамблейн хурал боллоо. 193 орны биет төлөөлөгчийн оролцсон энэхүү хурлаар Мексик улс хамгийн өндөр буюу 187 орны дэмжлэгийг авч, НҮБ-ийн Аюулгүйн Зөвлөлд байнгын бус гишүүний суудалтай боллоо.
Ирланд улс 128, Норвеги 130 саналыг авсан бол Энэтхэгийг Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүнээр ажиллахыг 184 төлөөлөгч дэмжсэн байна. НҮБ-ийн Аюулгүйн Зөвлөл нь ОХУ, Их Британи, Хятад, АНУ, Франц гэсэн байнгын 5 гишүүнтэй бол байнгын бус 10 гишүүнчлэлтэй юм.
| НҮБ-ийн Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүд шинээр сонгогдлоо | ||
| Үзсэн: 1232 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.