Умард Солонгос Өмнөд Солонгостой залгаа хилийн ойролцоох хоёр ч бүсэд цэргийн анги, нэгтгэлийг байршуулахаа мэдээлжээ. Үүнээс өмнө Пхеньян Солонгосын Хоорондын Харилцааны Албыг татан буулгасан юм. Өмнөд Солонгосын иргэд Ардчилсан Солонгосын удирдагчдыг шүүмжилсэн олон мянган ухуулах хуудас бүхий агаарын бөмбөлгийг Умардын газар нутаг уруу өнгөрсөн сард илгээсэн юм.
Үүний дараагаар Умард Солонгос Сөүлийн эсрэг шийдэмгий арга хэмжээ авахаа мэдэгдээд байна.
| Өмнөд Солонгостой залгаа хилийн ойролцоо цэрэг байршуулахаа Умард Солонгос мэдээлжээ | ||
| Үзсэн: 1265 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.