Сонгуулийн хуулийг зөрчсөн хэрэгтэй холбоотойгоор Японы парламентын хоёр гишүүн энэ долоо хоногт баривчлагдаж магадгүй байна. Хууль зүйн сайдаар ажиллаж байсан Кацуюуки Кавай нь Японы парламентын доод танхимын гишүүн бол түүний эхнэр Анри Кавай нь дээд танхимын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа юм.
Японы прокурор эхнэр, нөхөр болох дээрх хоёр гишүүнийг сонгуулийн үеэр мөнгө тарааж, сонгогчдын саналыг худалдан авсан гэх хэргийг үүсгэн шалгаж байна.
| Японы парламентын хоёр гишүүнийг баривчилна | ||
| Үзсэн: 989 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.