Төв аймгийн Зуунмод хотод зочилж байгаа зочдоо угтан авах, үдэн мордуулах ард иргэд амрах таатай орчинг бий болгох зорилгоор Одонт хөтлийн шинэ бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн байна. Тэгвэл өнөөдөр одонт хөтлийн засвар дуусч албан ёсоор ашиглалтад орж байна.
Одонт хөтлийг анх 2003 онд Төв аймгийн 80 жилийн ойгоор байгуулсан байна. Харин Энэ удаа ашиглалтын шаардлага хангахгүй болсон гол өндөрлөгийг буулган засжээ.
Засварын ажлын хүрээнд шинээр, зам талбай, гэрэлтүүлэг, нийтийн бие засах газар болон цахилгаан хангамжийн ажлууд хийгдсэн байна. Бүтээн байгуулалтад нийт 2 жилийн хугацаанд 254.1 сая төгрөг зарцуулсан байна.
Монгол мэдээ сувгийн Төв аймаг дахь сурвалжлагч Т.Саранчимэг
| Одонт өндөрлөгийг засварлаж дуусчээ | ||
| Үзсэн: 1147 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.