Шууд Chart

БНХАУ: "COVID-19"-ийн эсрэг 3 вакциныг эмнэлзүйн туршилтын сүүлийн шатанд шилжүүлнэ

2020-06-20 11:42:08

БНХАУ-д "COVID-19"-ийн эсрэг вакцин гарган авах 5 туршилт, шинжилгээний ажил хийж байна. Туршилтад ороод байгаа дээрх 5 вакцинаас 3-ынх нь эмнэлзүйн туршилтын хоёрдугаар үе шат өндөрлөж, одоо сүүлийн буюу 3-р шатны туршилтад оруулах талаар "СCTV" мэдээлжээ.

ДЭМБ-аас өнгөрөгч пүрэв гарагт өгсөн мэдээллээр дэлхийн хэмжээнд агуулга, найрлага нь өөр хоорондоо ялгаатай 13 төрлийн вакцины судалгаа хийгдэж байгаа юм. Дээрх вакцины туршилтын ихэнх нь БНХАУ-д хийгдэж байна. Бээжин "COVID-19"-ийн эсрэг вакцин бэлэн болсон тохиолдолд юуны түрүүнд Африкийн орнууд, мөн Хятадын “Бүс ба Зам” санаачилгад нэгдсэн орнуудад нийлүүлэхээр байгааг Японы "NHK" мэдээлсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ: "COVID-19"-ийн эсрэг 3 вакциныг эмнэлзүйн туршилтын сүүлийн шатанд шилжүүлнэ   
Үзсэн: 937 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй