Шууд Chart

В.Путин ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөхөө үгүйсгэхгүй гэв

2020-06-22 11:20:42

Ерөнхийлөгч Путин  2024 онд бүрэн эрхийнх нь хугацаа дууссаны дараагаар дахин сонгуульд оролцох эсэх талаараа анх удаагаа байр сууриа илэрхийлсэн  байна. Тэрээр үндсэн хуулийн өөрчлөлт бүх нийтийн санал асуулгаар дэмжигдсэн тохиолдол ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөхөө үгүйсгэхгүй гэдгээ хэлсэн  байна.

Гэхдээ Кремлийн тэргүүн одоогоор эцсийн шийдвэрийг хараахан гаргаагүй байгаа гэдгээ хэлснээс  гадна түүний залгамжлагчийг хайхын  оронд өмнөх ажилдаа гол анхаарлаа хандуулахыг засгийн газрын албаныханд  уриалсан байна. Оросын ерөнхийлөгчөөр 4 дэх удаагаа сонгогдон ажиллаж байгаа Путины  бүрэн эрхийн хугацаа 2024 онд  дуусах юм.

Одоо мөрдөгдөж байгаа хуулиар тэрээр ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөх эрхгүй ч үндсэн хуульд өөрчлөлт орсон тохиолдолд нөхцөл байдал эрс өөрчлөгдөх юм. Энэхүү үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар Оросын дум өнгөрөгч 03 дугаар сард санал хураалт явуулж, дэмжээд байгаа. Харин бүх нийтийн санал асуулга 07 дугаар сарын 01-нд явагдах товтой байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

В.Путин ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөхөө үгүйсгэхгүй гэв  
Үзсэн: 816 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй