Ерөнхийлөгч Дональд Трамп Оклахома мужийн Тулса хотод бямба гарагт сонгуулийн цуглаанаа зохион байгууллаа. Түүний дэмжигчидтэйгээ уулзалт хийсэн цэнгэлдэх хүрээлэн 19000 хүний суудалтай хэдий ч бямба гарагийн цуглаанд 6200 хүн л оролцсон талаар Тулса хотын галын хэлтэс тооцоолжээ.
Трампын сонгуулийн кампанит ажлыг зохион байгуулагчид бямба гарагийн цугларалтад 1 сая орчим хүн оролцоно гэж тооцоолж байсан ч бодит тоо ийнхүү хавьгүй бага байсан юм. Цуглаанд оролцогчдын тоо цөөн байсан нь радикал үзэлтнүүдийн эсэргүүцлийн хөдөлгөөнтэй холбоотой гэж Трампын сонгуулийн кампанит ажлаас мэдээлжээ.
Радикал үзэлтнүүд Трампын дэмжигчдийг цэнгэлдэх рүү нэвтрүүлэхгүй, хааж, хоргоосон үйлдэл гарсан талаар мэдээлсэн байна. Үүнээс гадна өсвөр насныхан сонгуулийн цуглаанд оролцох олон мянган хуурамч захиалгыг интернетээр өгч, суудлууд эзгүйрэхэд хүрсэн тухай мэдээллийг ч олон улсын хэвлэлүүд дамжуулж байна.
| Дональд Трампын сонгуулийн цуглаанд тооцоолж байснаас хавьгүй цөөн тооны хүн оролцжээ | ||
| Үзсэн: 729 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.