ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ард түмэндээ хандан үг хэлэхдээ шинэ коронавирусний эрсдэл өндөр хэвээр байгааг анхааруулснаас гадна өдөр бүр олон мянган хүн өвчилж буйг хэлжээ. Тиймээс ч иргэдийг анхаарал, сонор сэрэмжээ бууруулахгүй байхыг хүссэн байна.
Өнөөдрийн байдлаар Оросын 14 судалгааны төв коронавирусний эсрэг вакцин гарган авхаар ажиллаж байгаа. Зарим вакциныг эмнэлзүйн туршилтад оруулаад эхэлжээ.
Ерөнхийлөгч Владимир Путин “COVID-19”-ийн эсрэг вакциныг аль болохоор хурдан хугацаанд гарган авахыг эрмэлзэж байгаа ч вакцин үйлдвэрлэх аюулгүйн заавар, журмыг мөн дагах ёстойг хэлжээ. ОХУ-д халдвар авсан хүний тоо зургаан зуун мянгад дөхөж байгаа бол нас барсан хүний тоо найман зуун мянгыг давжээ.
| Владимир Путин "COVID-19" -ийн эсрэг вакцин гартал иргэдээ сонор сэрэмжтэй байхыг уриалжээ | ||
| Үзсэн: 1127 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.