Эйфелийн цамхгийг маргааш нээх гэж байна. Алдарт Эйфелийн цамхгийг үзэхээр очиж буй иргэдийг “COVID-19”-ийн халдвараас сэргийлэх хэд хэдэн арга хэмжээг авч байгаа юм. Үүний нэг нь 11 болон түүнээс дээш насныхан Эйфелийн цамхагт зочлохдоо амны хаалт зүүсэн байх ёстой гэсэн шаардлага тавьж байна.
Мөн иргэдийг 1 метр 50 сантиметрээс илүү ойр зайнаас бусадтай харилцахгүй байхыг сануулж байна. Европын бусад орнуудын адилаар Францын Засгийн газар өнгөрсөн сараас эхлэн хөл хориогоо сулруулах алхмыг авч эхэлсэн. Эйфелийн цамхгийг нээж байгаа нь аялал жуулчлалын салбараа эргэн хөл дээр нь босгох төлөвлөгөөний нэг хэсэг гэнэ. Парис хотоор аялж байгаа жуулчдын очих дуртай өөр нэгэн газар болох Луврын музей долоодугаар сарын 6-наас үйл ажиллагаагаа эхлүүлэх аж.
| Эйфелийн цамхгийг маргааш нээнэ | ||
| Үзсэн: 775 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.