2018 оноос хойш хоёр Солонгосын харилцаа сайжирч байсан ч саяхнаас эргэн муудаж эхлээд байна. Өнгөрсөн сард Өмнөд Солонгосын иргэд Умард Солонгосын удирдагчдыг шүүмжилсэн олон мянган ухуулах хуудсыг агаарын бөмбөлгөөр БНАСАУ-ын хил давуулан илгээсэн юм.
Үүний дараагаар Пхеньян Сөүлийн эсрэг хатуу арга хэмжээ авахаа мэдэгдсэний дотор цэрэггүй бүс рүү цэрэг илгээх төлөвлөгөө багтаад байжээ. Тэгвэл энэ асуудлаарх уулзалтыг Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун удирдан явуулсан байна. Умард Солонгосын Армийн Төв Хороо цэрэггүй бүс рүү цэрэг илгээх төлөвлөөг хойшлуулахаар болсон талаар тус улсын төрийн хэвлэл мэдээлжээ.
| Умард Солонгос "цэрэггүй бүс" рүү цэрэг илгээх шийдвэрээ хойшлуулжээ | ||
| Үзсэн: 1537 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.