Шууд Chart

АНУ-д халдвар авагсдын бодит тоо 20 саяд хүрсэн байж болзошгүй

2020-06-26 11:51:43

Америкийн Өвчний Хяналтын төвөөс мэдээлснээр тус улсад "Ковид-19" халдвараар  өвчилсөн иргэдийн тоо өнөөдрийн тооцоолж байгаагаас 10 дахин өндөр байх магадлалтай. Өөрөөр хэлбэл, одоогоор АНУ-д батлагдсан халдварын тохиолдол 2.5 саяд хүрээд байгаа хэдий ч бодит тоо 20 саяд хүрсэн байх магадлалтай юм байна.  

Эрүүл мэндийн шинжээчид батлагдсан тохиолдол бүрийн цаана дахин 10 халдвар тээгч байх магадлалтай гэж таамаглаж байгаа юм.  Техас мужид л гэхэд өчигдөр "Ковид-19"-ийн халдварын 6000 орчим тохиолдол шинээр бүртгэгдсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-д халдвар авагсдын бодит тоо 20 саяд хүрсэн байж болзошгүй  
Үзсэн: 1038 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй