Францын Эрүүл Мэндийн сайд Оливье Веран, Германы Эрүүл Мэндийн сайд Йенс Шпан нар ДЭМБ-ын байгууллагын ерөнхий захирал Тедрос Аданомтой Женев хотод пүрэв гарагт уулзалт хийлээ. Уулзалтын дараа удирдагчид хамтран хэвлэлийн хурал зохион байгуулжээ. Франц болон Герман улсууд ДЭМБ-д амны хаалт болон амьсгалын аппарат нийлүүлж, тус байгууллагын коронавирусний эсрэг тэмцэлд тусламж үзүүлнэ гэдгээ илэрхийлсэн байна.
Мөн Герман улс ДЭМБ-д нэмэлтээр санхүүжилтолгохоо амлажээ. Германы ДЭМБ-д олгож буй нийт санхүүжилт 500 сая еврод хүрээд байна. Тус улс нэг жилийн дотор олон улсын байгууллагад ийм их хэмжээний санхүүгийн тусламжийг үзүүлж байсан тохиолдол байхгүй юм. Ийнхүү Европын орнууд ДЭМБ-д цаашид ч тусламж, дэмжлэгээ үзүүлэхээ илэрхийлж байгаа бол АНУ ДЭМБ олгож ирсэн санхүүжилтээ зогсооно гэдгээ илэрхийлээд байгаа. Ерөнхийлөгч Дональд Трамп ДЭМБ шинэ коронавирусний халдварыг олон улсын хэмжээнд тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хожуу авсан гэж шүүмжилж байсан юм. ДЭМБ-ийн хамгийн том донор нь АНУ байсан юм.
| Франц, Герман улсууд ДЭМБ-д үзүүлж байгаа дэмжлэгээ үргэлжлүүлнэ | ||
| Үзсэн: 676 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.