Шууд Chart

“ACЕАН”-ийн видео хурал өнөөдөр болно

2020-06-26 11:59:52

Зүүн Өмнөд Азийн 10 орныг эгнээндээ нэгтгэсэн АСЕАН-ний дээд хэмжээний уулзалт 2 сар гаруйн турш хойшлогдсоны эцэст ийнхүү өнөөдөр эхлэх юм. 36 дахь удаагийн АСЕАН-ны дээд хэмжээний уулзалт 04-р сард Вьетнам улсад болох байсан ч хойшлогдсон юм. Ингээд АСЕАН-ны удирдагчдын нүүр тулсан уулзалтыг энэ сарын 27-оос 28-ны өдрүүдэд зохион байгуулахаар дахин төлөвлөөд байсан ч мөн л цуцлагдсан юм.

Шинэ коронавирусний халдварын эрсдэл өндөр хэвээр байгаа учраас уулзалтыг видео хурал хэлбэрээр явуулахаар болсон юм. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын тооцоолж байгаагаар Зүүн Өмнөд Азийн орнуудад "Ковид-19" халдвараар өвчилсөн иргэдийн тоо 111 мянгад хүрчээ. АСЕАН-ний гишүүн орнуудаас Сингапур, Индонез болон Филиппин улсуудад шинэ коронавирусний халдвар өндөр байна. Өнөөдрийн видео хурлаар "Ковид-19" халдварын эдийн засагт үзүүлж байгаа сөрөг нөлөө, мөн Өмнөд Хятадын Тэнгис дэх газар нутгийн маргааны асуудлыг ярилцах юм. АСЕАН-ний гишүүн хэд хэдэн орон Өмнөд Хятадын Тэнгис дэх зарим арлыг Хятад улстай булаалдаж иржээ. Энэхүү маргаантай бүсэд Хятадын усан онгоцнууд ойр ойрхон үзэгдэх болсонд Вьетнам, болон Филиппин улсууд бухимдалтай байгаагаа илэрхийлжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“ACЕАН”-ийн видео хурал өнөөдөр болно  
Үзсэн: 624 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй