Шууд Chart

АНУ, ОХУ-ын компаниуд сансрын аялал зохион байгуулна

2020-06-26 12:04:58

Оросын "Энергия Сансрын Пуужин" корпорац АНУ-ын "Спэйс Эдвенчур" компаниуд хоёр энгийн иргэнийг сансарт аялуулах гэрээг байгуулснаа пүрэв гарагт зарласан байна. Дээрх хоёр сансрын аялагчийг ОХУ-ын Союуз хөлгөөр Олон улсын сансрын станц руу зөөвөрлөнө. Аялагчид Олон Улсын Сансрын Станцын Оросын мэдэлд байдаг хэсэгт байрлах юм. 

Энергия компанийн өгсөн мэдээллээр аялагчид сансрын нисгэгчийн хамтаар олон улсын сансрын станцын гадна задгай сансарт гарч үзнэ. Энгийн иргэдийг задгай сансар руу аялуулж буй анхны тохиолдол энэ биш юм. Америкийн "Спэйс Эдвенчур" компани Оросын талтай хамтран 2001-2009 оны хооронд нийтдээ 8 удаа сансрын иргэдэд зориулсан аяллыг зохион байгуулсан юм. АНУ-ын иргэдээс гадна Их Британи болон Канадын иргэд сансарт аялал хийгээд байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ, ОХУ-ын компаниуд сансрын аялал зохион байгуулна   
Үзсэн: 710 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй