"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг ОХУ-ын "Монголия Сегодня", БНСУ-ын "Breaking news Korea", Катарын "Al Jazeera", БНХАУ-ын "Xinhua" зэрэг нэр бүхий мэдээллийн байгууллагууд дамжуулан хүргэсэн байна. Мөн АНУ, Австрали, Япон, Англи, Энэтхэг зэрэг улсаас төлөөлөгчид бүртгүүлж, ажиглалт хийжээ. Санал авах байруудад нам эвсэл, бие даагч нарын томилсон 3 мянга гаруй ажиглагч хэсгийн хороонд ажилласан дүн мэдээ байна. Харин манай улсын дотоодын хэвлэл мэдээллийн байгууллагын 300 гаруй сэтгүүлч сурвалжилжээ. /2020.06.26/
| Энэ удаагийн сонгуулийн явцыг Австрали, Япон, Англи, Энэтхэг Улсын төлөөлөл ажигласан | ||
| Үзсэн: 721 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.