Энэтхэгийн нийслэл Шинэ Делийн захын хот болох Гуруграм анх удаагаа царцааны нүүдэлд өртөөд байна. Хотын оршин суугчид төмөр сав, суулгаас гадна бөмбөр ашиглан дуу чимээ гаргаж, царцаануудыг үргээхийг хичээж байгаа талаар мэдээлэл гарчээ.
Гуруграм хотоос холгүй Шинэ Делийн олон улсын онгоцны буудал байрладаг байна. Олон мянган царцаа онгоцны нислэгүүдэд эрсдэл учруулж болзошгүйг албаныхан анхааруулж байгаа юм. Энэтхэг улсын зарим бүс нутагт олон мянгаараа үзэгдэх болсон царцаанууд Африк, тэр дундаа Сомалийн хойгоос үүсэлтэй гэж шинжээчид тайлбарлаж байна. Цөл газрын царцаанууд газар тариалангийн салбарт их хэмжээний хор хөнөөлийг учруулах аюултай юм.
| Шинэ Дели хотын зарим дүүргийг царцааны нүүдэл дайрчээ | ||
| Үзсэн: 802 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.