ДЭМБ-ын шинжээчдийн баг 07-р сард Хятад улсыг зорино. Тэд дэлхийн дахинд 10 сая гаруй хүнд халдварлаад байгаа шинэ коронавирус Хятадад анх хэрхэн үүссэн, мөн хүнд хэрхэн халдварласан бэ гэдгийг илүү нягт судлах юм. "Ковид-19" халдварыг хэр сайн судалж, илүү ихийг мэдэж авахын хэрээр энэ аюулт вирусний эсрэг тэмцэл өндөр үр дүнд хүрнэ. Үүн дотор вирус анх хэрхэн үүссэн вэ гэдэг асуудал ч багтаж байгаа" гэж ДЭМБ-ын Ноён Тедрос Аданом онцолжээ.
АНУ-ын зүгээс дээрх вирусний Хятад улсад лабораторийн аргаар гарган авсан байж болзошгүй гэж мэдэгдсэн нь Бээжингийн дургүйцлийг төрүүлээд байгаа билээ.
| ДЭМБ шинжээчдийн багаа Хятад руу ирэх сард илгээнэ | ||
| Үзсэн: 1053 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.