Төв аймагт болсон Байгалийн гамшигт нэрвэгдэж орон гэргүй болсон зургаан хүүхдийн ээж Батхишигт нэгэн төгсөлтийн ангийнхан нь нэгдэж иж бүрэн тавилга бэлэглэлээ. Саяхан орсон аадар борооны улмаас тэрбээр ханийнхаа хамт зургаан хүүхэдтэйгээ үерийн улмаас орон гэргүй болж өмссөн хувцастайгаа үлдсэн байна.
Батхишиг 4-16 насны зургаан хүүхэдтэй. Тухайн үед хоёр хүүхэд нь гэртээ байсан аж. Гэвч еерийн улмаас гэрээсээ гарах боломжгүй болсон тул онцгой байдлын газарт дуудлага өгч эсэн мэнд аврагджээ. Харин аймгийн онцгой комиссын шийдвэрээр ийнхүү өргөө цагаан гэртэй болжээ.
Тухайн айл өрх нь үерт автсан болохоор байрладаг газраа суурьшихад хэцүү. Сум орон нутгийн удирдлагуудаас газрын байршил зааж өгтөл нефтийн задгай буюу байгууллагын хашаанд түр буусан байна. Цаашдаа зургаан хүүхдээ найдвартай газар үлдээх хүсэлтэй байгаа тул газрын байршлыг соьж өгөхийг холбогдох хүмүүсээс нь хичээнгүйлэн хүсч байлаа.
Мөн өөртэй нь адил олон өрхөд туслахыг ард иргэддээ хандан уриалж байсан юм.
| Орон гэргүй болсон зургаан хүүхэдтэй айлд иж бүрэн гэр бэлэглэжээ | ||
| Үзсэн: 555 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.