ДЭМБ-ийн Африкийн бүсийг хариуцсан ерөнхий захирал Матшидисо Моети пүрэв гарагт хэвлэлийн хурал хийсэн байна. Энэ үеэр тэрээр Африк тивд “Ковид-19”-ийн халдвар авагсдын тоо 413 мянгад хүрч, 10 мянган хүн нас бараад байгааг мэдээлсэн юм. Гана, Нигери, Өмнөд Африк гэсэн орнуудад “Ковид-19” халдвараар өвчлөгчдийн тоо тогтмол өсч байна. Өмнөд Африк дахь халдварын тохиолдлын тоо тус тивийн бусад орны нийт халдварын тохиолдлын гуравны хоёртой энэ дүйцэхээр байгааг анхааруулжээ.
Дэлхийн бусад орны адилаар Өмнөд Африк улс 03-р сард хил гаалиа хааж, иргэдийг орон гэрээсээ гарахгүй байхыг уриалж эхэлсэн байна. Гэвч энэхүү хориг арга хэмжээ тус улсын эдийн засаг, ард иргэдийн амьдралд хүндээр тусч эхэлсэн учраас хязгаарлалт, хориог сулруулах алхмыг авч эхэлжээ. Энэ шийдвэр нь Өмнөд Африк дахь халдварын тохиолдол сүүлийн үед хурдацтай нэмэгдэхэд ихээхэн нөлөөлсөн байна. Одоогоор тус улсад өдөрт 6000 халдварын тохиолдол шинээр бүртгэгдэж байгаа бол халдварын оргил үе 7-оос 8-р сарын хооронд тохиохоор байна.
| Өмнөд Африкт коронавирусний халдвар авагсдын тоо хурдацтай нэмэгдэж байгааг ДЭМБ анхаарууллаа | ||
| Үзсэн: 1180 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.