АНУ-ын Конгрессын 2 танхим БНХАУ ын эсрэг хориг арга хэмжээ авах хуулийн төслийг дэмжин батлаад байна. Хятадын засаг захиргааны онцгой дүүрэг Хонконгод үндэсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийг тус улсын парламентаас баталсны хариуд Америкийн хууль тогтоогчид хориг арга хэмжээ авах энэхүү хуулийг санаачлан батлаад байна.
Конгрессын 2 танхимын гишүүдийн баталсан хуулийн төсөлд Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг баталсан, тус хуулийн заалтуудыг хэрэгжүүлэхтэй холбоотой Хятадын албан тушаалтнууд, компани, банкуудын эсрэг хориг арга хэмжээ авахаар заагдсан байгаа юм байна. Гэхдээ төлөөлөгчдийн танхимд дэмжигдсэн хуулийн төсөл өнгөрсөн сарын 25 ны өдөр Сенатын танхимын гишүүдийн баталснаас зарим нэг заалтаараа өөр байсан юм.
Үүнтэй холбоотйгоор Дээд танхимд дахин энэ хувилбараар санал хураалт явуулж дэмжсэн байна. Одоо харин Ерөнхийлөгч Трампад тус хуулийн төслийг дэмжин гарын үсгээ зурах эсвэл хориг тавих эсэхээ шийдэх үлдээд байна.
| АНУ-ын конгресс БНХАУ-ын эсрэг хориг арга хэмжээ авах хуулийн төслийг баталлаа | ||
| Үзсэн: 600 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.