Өнгөрсөн баасан гарагт АНУ-д 52300 халдварын тохиолдол шинээр бүртгэгдсэн гэж Жон Хопкинсийн их сургууль тооцоолсон байна. АНУ-д нэг өдрийн дотор илэрч байгаа халдварын тохиолдлын тоо ийнхүү шинэ дээд түвшинд хүрчээ. Ер нь бол АНУ-ын 39 мужид шинэ коронавирусээр өвчлөгчдийн тоо нэмэгдэж байгаа бол Алабама, Канзас, Хойд болон Өмнөд Каролина гэсэн 5 мужид өдөрт батлагдаж буй халдварын тохиолдол шинэ дээд түвшин хүрсэн талаар Нью-Йорк Таймс мэдээлжээ.
Жон Хопкинсийн сургуулийн судалгаагаар өнөөдрийн байдлаар АНУ-д “Ковид-19” халдвараар нас барагсдын тоо 130 мянгад дөхөж байгаа бол батлагдсан халдварын тохиолдол 2.8 саяд хүрчээ.
| АНУ-ын 39 мужид халдварын тохиолдол нэмэгдэж байна | ||
| Үзсэн: 703 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.